Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө

Америкийн тээвэрлэгч пуужин Антарес Олон улсын сансрын станцад ачаа хүргэхээр задгай сансарт хөөрсөн байна. Тус тээвэрлэгч пуужин Сигнус нэртэй сансрын хөлгийг тээвэрлэн задгай сансарт гарсан. Тус хөлөг дэлхийн тойрог замд байрлах сансрын станцад 3,5 тонн ачааг хүргэх даалгавартай хөөрсөн байна. ача

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө
Америкийн тээвэрлэгч пуужин ОУСС-д ачаа хүргэхээр сансарт хөөрлөө. Зураг: МҮОНРТ

Америкийн тээвэрлэгч пуужин Антарес Олон улсын сансрын станцад ачаа хүргэхээр задгай сансарт хөөрсөн байна. Тус тээвэрлэгч пуужин Сигнус нэртэй сансрын хөлгийг тээвэрлэн задгай сансарт гарсан. Тус хөлөг дэлхийн тойрог замд байрлах сансрын станцад 3,5 тонн ачааг хүргэх даалгавартай хөөрсөн байна. Ачаа ачсан сансрын хөлөг олон улсын сансрын станцтай маргааш гэхэд залгагдах юм байна.

Тус хөлгийг АНУ-ынВиржиния мужийн эрэгт орших Атлантын далайн арлын бүс болох Уоллопсийн нислэгийн талбайгаас хөөргөсөн. Ачааны хөлөг олон улсын сансрын станцад хэрэглээний бүтээгдэхүүн, станцын шаардлагатай тоног төхөөрөмж, шинжлэх ухааны техник эд хэрэгсэл зэрэг бусад зүйлсийг тээвэрлэсэн гэжээ.

Тус хөлөг Америкийн сансрын нисгэгч түүхэнд анх удаа саран дээр газардсаны 50 жилийн ойн өдөр хүртэл буюу энэ оны 7-р сар хүртэл станцад залгаатай ажиллана гэжээ. Үүнийхээ дараагаар станцаас салж, 12-р сар хүртэл дэлхийн тойрог замд байх юм байна. Энэ хугацаандаа жижиг хиймэл дагуулуудыг задгай сансарт гаргах, шинжлэх ухааны туршилтыг хийж явуулах юм байна.

Хуваалцах