Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордноос нэг ажилтнаа халахыг хүсчээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Мира Рикардел гэдэг эмэгтэйтэй Мелания Трамп зөрчил маргаантай байсныг хэвлэлүүд бичиж байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордноос нэг ажилтнаа халахыг хүсчээ
Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордноос нэг ажилтнаа халахыг хүсчээ. Зураг: МҮОНРТ

Америкийн тэргүүн хатагтай Мелания Трамп Цагаан ордноос нэг ажилтнаа халахыг хүсчээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Мира Рикардел гэдэг эмэгтэйтэй Мелания Трамп зөрчил маргаантай байсныг хэвлэлүүд бичиж байна. Өнгөрөгч аравдугаар сард Африкт айлчлах үеэрээ Мелания энэ хүнтэй онгоцон дахь суудлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар хүртэл маргаж байжээ.

Мөн тэрбээр АНУ-ын "АBC" агентлагт ярилцлага өгч “Цагаан ордонд өөрийнх нь итгэж найддаггүй хүмүүс байдаг” тухай өгүүлээд “Америкийн Ерөнхийлөгчид шударга зөвлөгөө өгч, дараа нь Ерөнхийлөгч хүссэнээ хийдэг” гэж хэлж байсныг хэвлэлүүд сануулж байна.

Энэ талаар мөн “хатагтай Трамп болоод түүний багийнхны талаарх сөрөг мэдээллүүдийн цаана Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Мира Рикардел байдаг гэж тэргүүн хатагтайн ажлын алба үздэг” гэж АНУ-ын "The Wall Street Journal" мэдээлсэн байна.

Энд бичсэнээр тэргүүн хатагтай зөвхөн үүгээр ч зогсохгүй АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жейм Маттистай ч Цагаан ордны ажилтны асуудлаар зөрчилдөж маргалдсан байна.

Мягмар гарагт Мелания Трамп Цагаан ордонд хандан Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөх Рикарделийг ажлаас нь халахыг хүсэх үеэр хэвлэлийн төлөөлөгч нь “Тэргүүн хатагтайн ажлын албанаас Рикарделийг Цагаан ордонд ажиллахуйц нэр хүндтэй хүн биш гэж үзэж байна” гэж мэдэгджээ.

Хуваалцах