Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Америкийн тэргүүн хатагтайн эцэг, эх АНУ-ын иргэн боллоо

Америкийн тэргүүн хатагтай Меланьи Трампын эцэг эх АНУ-ын иргэд боллоо. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Меланьи Трампын эцэг, эх болох Виктор болон Амалия Кнавс нар энэ сарын 9-ны өдөр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Америкийн тэргүүн хатагтайн эцэг, эх АНУ-ын иргэн боллоо
Америкийн тэргүүн хатагтайн эцэг, эх АНУ-ын иргэн боллоо. Зураг: МҮОНРТ

Америкийн тэргүүн хатагтай МеланьиТрампын эцэг эх АНУ-ын иргэд боллоо. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар МеланьиТрампын эцэг, эх болох Виктор болон АмалияКнавс нар энэ сарын 9-ны өдөр Нью-Йоркт АНУ-ын иргэний тангараг өргөсөн байна.

Тэд өнгөрсөн 2 дугаар сард АНУ-д оршин суух эрхээ авсан юм байна. Америкийн тэргүүн хатагтай МеланьиТрамп нь Югославын бүрэлдэхүүнд багтдаг байсан Словенийн Ново-Место хотод төрсөн юм байна. Түүний аав Виктор Кнавс нь автомашины худалдаачин байсан бол ээж АмалияКнавс нь оёдлын үйлдвэрт ажилладаг байжээ. Меланьи 16 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьсан.

1996 оноос хойш Америкийн Нью-Йорк хотод амьдарсан юм байна. 2005 оны нэгдүгээр сард тэрээр одоогийн төрийн тэргүүн ДональдТрамптай гэрлэж, 2006 онд АНУ-ын иргэн болж байсан байна.

Хуваалцах