Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амгалан” амаржих газарт эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын шинэ байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Хоёр хэсэг бүхий долоон давхар тус төрөх эмнэлгийг 16 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж дуусгаад байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амгалан” амаржих газарт эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй
“Амгалан” амаржих газарт эмч мэргэжилтнүүд хүрэлцээгүй. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн “Амгалан” амаржих газрын шинэ байрыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Хоёр хэсэг бүхий долоон давхар тус төрөх эмнэлгийг 16 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр барьж дуусгаад байгаа юм. 150 ортой эмнэлгийн барилгыг ирэх сарын 10-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй.

Үүний дараа эмнэлгийн орчны агаар, багаж тоног төхөөрөмжинд ариутгал хийж, гурван удаагийн шинжилгээ явуулна гэдгийг төрөх эмнэлгийн удирдлагууд мэдэгдэж байна. Харин тус эмнэлэгт ажиллах нярайн болон эх барихын эмч мэргэжилтнүүд дутуу хэвээр байгаа юм. Энэ талаарх ярианд анхаарлаа хандуулна уу.

Хуваалцах