Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амгалан” амаржих газрын байр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 150 ортой “Амгалан” амаржих газар ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амгалан” амаржих газрын байр ашиглалтад орлоо
“Амгалан” амаржих газрын байр ашиглалтад орлоо. Зураг: МҮОНРТ

Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан Баянзүрх дүүргийн 150 ортой “Амгалан” амаржих газар ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

“Амгалан” амаржих газрын шинэ барилга ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн эхчүүдэд ая тухтай, эсэн мэнд амаржих таатай орчин бүрдэж байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ онцолсон. Тус амаржих нь 220 эмч, сувилагч, ажилтантай бөгөөд нийт 400 ортой юм байна. Дашрамд дурдахад, одоогоос 49 жилийн өмнө анх үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш нийт тус эмнэлэгт 172 мянган ээж амаржжээ.

Хуваалцах