Амгалан Базархандаевыг “Найрамдлын Алтан од” одонгоор шагналаа
шагналыг Монгол Улс болон ЗХУ-ын Баатар, Чингис хаан болон Александр Невскийн одонт Монголын анхны сансрын нисэгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, хошууч генерал Ж.Гүррагчаа гардууллаа.
Мэдээллийн алба

ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь “Русский Дом”-ын захирал Амгалан Базархандаевт өнөөдөр Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол, Оросын ахан дүүсийн 100 жилийн түүхт нөхөрсөг харилцааны уламжлалыг өндөрт өргөж, өөрийн хичээл зүтгэлээр хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, ардын дипломатын харилцаанд оруулж буй үлэмж хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дээд шагнал болох "Найрамдлын Алтан од" одонгоор шагнав.
Уг шагналыг Монгол Улс болон ЗХУ-ын Баатар, Чингис хаан болон Александр Невскийн одонт Монголын анхны сансрын нисэгч, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, хошууч генерал Ж.Гүррагчаа гардууллаа.
Ташрамд дурдахад, Амгалан Базархандаев өмнө нь 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнуулсан билээ.


















