Амгалан дулааны станцыг барих ажил гацаанд орсон байна
Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас Амгалан дулааны станцыг барих ажил гацаанд орсон байна.
Мэдээллийн алба

Айлууд газраа чөлөөлж өгөхгүй байгаагаас Амгалан дулааны станцыг барих ажил гацаанд орсон байна. Энэ онд эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 67.5 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа юм. Төслийн хэрэгжилтийг гүйцэтгэх компаниудыг төслийн нэгжээс сонгон шалгаруулж дуусаад байна. Санхүүжилтийг хөгжлийн банкнаас олгохоор боллоо. Амгалан дулааны цахилгаан станцын хувьд гэрээнд гарын үсгээ зурснаар ажлаа эхэлж, санхүүжилтээ шийдсэн байна. Тус станцыг барьж байгуулахад газар чөлөөлөлтийн асуудалтай байгаа гэж салбарын сайд хэлсэн юм. Одоогоор 80 гаруй айл байгаа газрын чөлөөлөлт удаан байгаа гэлээ.
"Хурд" агентлаг


















