Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амгалангийн цахилгаан станцын үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээс хамаарна

Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах Амгалангийн дулааны цахилгаан станц ажилд орох эсэх нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амгалангийн цахилгаан станцын үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээс хамаарна
Амгалангийн цахилгаан станцын үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээс хамаарна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн зүүн бүсийг дулаанаар хангах Амгалангийн дулааны цахилгаан станц ажилд орох эсэх нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна. Энэ станцыг ашиглалтад оруулах хөрөнгийг шийдэж өгвөл ирэх өвөл ажиллаж эхэлнэ гэж Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар мэдэгдлээ.

Амгалангийн дулааны станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрхүүд найдвартай дулааны эх үүсвэртэй холбогдоно. Мөн шинээр барих орон сууцны дулааны хэрэглээг хангах боломж бүрдэнэ. Амгалангийн дулааны цахилгаан станц өнгөрсөн оны 11 дүгээр сар гэхэд ашиглалтад орох ёстой байсан юм.

Хуваалцах