Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

АМГТГ: Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтыг тасралтгүй хийж байна

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт Улаанбаатар өртөөнд орж ирнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АМГТГ: Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтыг тасралтгүй хийж байна
АМГТГ: Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтыг тасралтгүй хийж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар боомтоор 2026 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 51 вагон буюу 4,020 тонн АИ-92 автобензин, 31-ний өдөр 41 вагон буюу 2,460 тонн нийт 6,480 тонн АИ-92 автобензин орж ирсэн нь манай улсын 3 өдрийн ердийн хэрэглээтэй тэнцэх хэмжээ бөгөөд 30-ны өдөр орж ирсэн 51 вагоныг буух өртөөд буюу Толгойт, Аршаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар зэрэг өртөөдөд хүргэж агуулахад буулгаж, Улаанбаатар хот болон орон нутгийн ШТС-ууд руу ачилтуудыг тасралтгүй хийж байна.

Мөн 2026 оны 07 дугаар сарын 31-нд орж ирсэн 41 вагон буюу 2,460 тонн АИ-92 автобензинийг Улаанбаатар хотын Толгойт, Аршаант, Улаанбаатар өртөөдөд тээвэрлэн хүргэх ажлыг УБТЗ-тай хамтран шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа ба эдгээр вагонууд өнөөдөр буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 12:00 цагт Аршаант өртөөнд, 14:30 цагт Толгойт өртөөнд, 15:30 цагт Улаанбаатар өртөөнд орж ирнэ.

УБТЗ болон холбогдох бусад байгууллагууд, ААН-үүдийн агуулах 24 цагаар тасралтгүй ажиллан тээвэрлэлт, буулгалт, ачилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дээрх вагонуудыг өнөөдөртөө багтаан буулгаж, ШТС-ууд руу гаргах ажлыг зохион байгуулахаар төлөвлөн холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Хуваалцах