Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амиа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх “Гэрэлт хөшөө”-ний загвар бүтээлээ

хөшөөний сууринд дурсгалыг мөнхжүүлсэн бичээс, тайлбарыг сийлэх юм

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амиа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх “Гэрэлт хөшөө”-ний загвар бүтээлээ
Амиа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх “Гэрэлт хөшөө”-ний загвар бүтээлээ. Зураг: МҮОНРТ

Мөрдөн байцаах алба, Экологийн цагдаагийн алба хамтран Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь насаа алдсан алба хаагчийн үйлсийг мөнхжүүлэх зорилгоор “Гэрэлт хөшөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулах ажлыг хариуцан зохион байгуулж байгаа юм.

Энэхүү ажлын хүрээнд уран бүтээлчдээс ирүүлсэн 13 хөшөөний загварыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудад танилцуулснаар МУЭ-ийн гишүүн зураач, барималч, МУСТА Ж.Дүүрэнтөгсийн бүтээл сонгогдлоо.

Хөшөөний ерөнхий харагдах байдал нь тэнгэр өөд цойлсон шонхор шувууны дүрс бүхий хананд Монгол Цагдаагийн ёсолгоо бүхий дүр байна. Энэ нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн монгол цагдаа үүргээ гүйцэтгэж яваад гэр орон, хань ижил, үр хүүхдүүд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээн, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлнэ. Энэ хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг илтгэх аж.

Мөн хөшөөний сууринд дурсгалыг мөнхжүүлсэн бичээс, тайлбарыг сийлэх юм.

Хуваалцах