Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амиа хорлох зорилгоор голын ус руу орсон иргэнийг авран хамгаалав

Хан-Уул дүүргийн 9-р хороо Нисэхийн хадан хясааны баруун талд Туул голд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 13-ны 00:30 цагт Аврах ангид ирсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амиа хорлох зорилгоор голын ус руу орсон иргэнийг авран хамгаалав
Амиа хорлох зорилгоор голын ус руу орсон иргэнийг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Хан-Уул дүүргийн 9-р хороо Нисэхийн хадан хясааны баруун талд Туул голд хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 13-ны 00:30 цагт Аврах ангид ирсэн байна.

Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Чингэлтэй дүүрэгт оршин суух 19 настай, эрэгтэй амиа хорлох зорилгоор голын усанд орсон байжээ.

Алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, амь насыг нь авран хамгааллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах