Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Амиа золиослогч 70 гаруй хүний аминд хүрчээ

Пакистаны өмнөд хэсэгт орших Исламын шашны томоохон сүмд амиа золиослогч этгээд өчигдөр бөмбөг дэлбэлж, улмаар 70 гаруй хүн амь үрэгдэж, 150 орчим хүн шархадсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амиа золиослогч 70 гаруй хүний аминд хүрчээ
Амиа золиослогч 70 гаруй хүний аминд хүрчээ. Зураг: МҮОНРТ

Пакистаны өмнөд хэсэгт орших Исламын шашны томоохон сүмд амиа золиослогч этгээд өчигдөр бөмбөг дэлбэлж, улмаар 70 гаруй хүн амь үрэгдэж, 150 орчим хүн шархадсан байна. Энэ хэргийг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн дайчин үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байна.

Цагдаагаас мэдээлж байгаагаар Синдх мужид Исламын шашны Сүфизм урсгалын сүмд гарсан халдлагыг үйлдсэн амиа золиослогч этгээд нь биедээ тэсрэх бөмбөг зүүж, бөөгнөрсөн хүмүүсийн дунд орж зогссоныхоо дараа бөмбөг дэлбэлжээ. Хэрэг гарах үед Сүфизм урсгалд итгэгчид болоод Лалын шийт шашинтнууд Сүфи сүмд мөргөл үйлдэж байсан байна.

"Исламын улс" бүлэглэлийн мэдээллийн суваг болох Амак энэ хэргийн талаар мэдээлэхдээ үүний цаана "Исламын улс"-ын дайчид бий гэсэн байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Пакистанд мөн л Сүфи урсгалын өөр нэгэн сүмд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 40 гаруй хүний аминд хүрч байсан юм.

Энэ хэргийг "Исламын улс" бүлэглэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Ер нь энэ бүлэглэл Пакистантай хөрш орших Афганистанд хүчээ төвлөрүүлсэн бөгөөд үе үе Пакистаны газар нутагт халдлага үйлддэг нь оршин суугчдын айдсыг улам бүр нэмэгдүүлсээр байна.

Хуваалцах