Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Амиа золиослогч Турк улсад дахин халдлага үйлдлээ

Туркийн баруун хэсэгт орших Бурса хотод амиа золиослогч эмэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Халдлагад хүний амь нас үрэгдээгүй, харин 13 хүн шархадсан болохыг холбогдох албаныхан мэдээлжээ.

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амиа золиослогч Турк улсад дахин халдлага үйлдлээ
Амиа золиослогч Турк улсад дахин халдлага үйлдлээ. Зураг: МҮОНРТ

Туркийн баруун хэсэгт орших Бурса хотод амиа золиослогч эмэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлжээ. Халдлагад хүний амь нас үрэгдээгүй, харин 13 хүн шархадсан болохыг холбогдох албаныхан мэдээлжээ. Бурса хотын бэлэг тэмдэг болсон XIV зууны томоохон сүмийн ойролцоо тус халдлага болсон байна.

Өмнө нь олон улсын хэвлэлүүд халдлагад нэг хүн амь үрэгдсэн гэж мэдээлж байсан ч, Туркийн эрүүл мэндийн сайд дээрх мэдээллийг үгүйсгэж, дэлбэрэлтэд өртсөн 13 хүн хөнгөн шархадсан хэмээн мэдэгдсэнийг "Ройтерс" агентлаг сая уламжиллаа. Сүүлийн саруудад Турк улсад шил дараалсан террорист халдлага гарч байна. Эдгээр халдлагын хариуцлагыг "Исламын улс" алан хядагч бүлэглэл өөртөө хүлээсэн. Мөн зарим халдлагад Туркийн эрх баригчид тус улсаас салан тусгаарлах үзэлтэй Курдын босогчдыг буруутгаж байгаа юм.

Харин энэ удаагийн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн бүлэглэл одоогоор алга байна. Халдлагаас нэг хоногийн өмнө буюу өнгөрсөн мягмар гарагт Туркийн жуулчид их цуглардаг бүсүүдэд террорист халдлага гарах магадлалтай байгааг АНУ-ын зүгээс анхааруулсан гэдгийг шинжээчид онцолж байна.

Хуваалцах