Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Амилуулах суурь тусламжийг үзүүлэгч” сургалт боллоо

Эмнэлгийн тусламж ирэхээс өмнө аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Амилуулах суурь тусламжийг үзүүлэгч” сургалт боллоо
“Амилуулах суурь тусламжийг үзүүлэгч” сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Эмнэлгийн тусламж ирэхээс өмнө аливаа өвчлөл, биеийн хямрал, гэнэтийн осол гэмтлийн үед цаг алдалгүй гарын доорхи материал, боломжийг ашиглан өөртөө болон бусдад нэн тэргүүнд яаралтай эмнэлгийн анхны тусламж үзүүлж сурах, чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Осол гэмтлийн үед үзүүлэх анхны тусламж” сэдвээр улсын байцаагч нарт зориулсан сургалтыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын сургалтын зааланд ЭМБСХХ-ээс Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвийн сургагч багш нартай хамтран зохион байгууллаа.

Сургалтын үед Осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлж сурах, чадварыг эзэмшүүлэхээр гардан үйлдлийг дадлага хийлгүүлж, улмаар суралцагчдад “Амилуулах суурь тусламжийг үзүүлэгч” гэсэн үнэмлэх олголоо.

Анхны тусламжийг цаг алдалгүй зөв дарааллаар үзүүлэх чадварыг эзэмших нь хувь хүн болон байгууллагын нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм.

Хуваалцах