Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амилуулах суурь тусламжийн мэдлэг олгох сургалт болов

Тус сургалтад Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, багийн эмч, түргэн тусламжийн жолооч зэрэг нийт 128 хүн хамрагдаж, мэдлэгээ туршлага судалсан байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амилуулах суурь тусламжийн мэдлэг олгох сургалт болов
Амилуулах суурь тусламжийн мэдлэг олгох сургалт болов. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Яаралтай тусламжийн төвтэй хамтран “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, багийн эмч, түргэн тусламжийн жолооч зэрэг нийт 128 хүн хамрагдаж, мэдлэгээ туршлага судалсан байна. Мөн “Эмнэлгийн анхан шатны тусламж”, “Насанд хүрэгчдийн болон хүүхдийн амилуулах суурь тусламж” гэсэн сэдвээр онолын мэдлэг олгож, эмч, жолооч нарыг багаар тусламж үзүүлэх дадлага ажлыг хийлгэн, онолоор олж авсан мэдлэгийг бататгасан юм. Түргэн тусламжийн жолооч нарт дээрх сургалтыг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд эмч, жолооч нарт багаар тусламж үзүүлэх чадварыг олгосноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрахад ач холбогдлоо өгөх сургалт боллоо.

Хуваалцах