Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Амин хариуцлага" төслийг хэрэгжүүлнэ

Хүүхдийг хамгаалах зориулалттай авто машины суудал хэрэглээгүйн улмаас өнгөрсөн онд 1049 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 45 хүүхэд амь насаа алджээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Амин хариуцлага" төслийг хэрэгжүүлнэ
"Амин хариуцлага" төслийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хүүхдийг хамгаалах зориулалттай авто машины суудал хэрэглээгүйн улмаас өнгөрсөн онд 1049 хүүхэд зам тээврийн осолд өртөж, 45 хүүхэд амь насаа алджээ. Тиймээс хүүхдийн хамгаалах суудлыг хэрэглэж дадуулахын тулд “Глобал шейпэрс Улаанбаатар нийгэмлэг”-ээс "Амин хариуцлага" төслийг хэрэгжүүлж, 300 хүүхдийг авто машины зориулалтын суудалтай болгоно.

Хамгаалах суудлыг тогтмол ашиглах нь зам тээврийн ослын үед хүүхэд амь насаа алдах эрсдлийг 90 хувиар, хүнд гэмтэх эрсдлийг 75 хүртэлх хувиар бууруулдаг байна. Энэ оны дөрөвдүгээр сар гэхэд зам тээврийн осолд 219 хүүхэд өртөж, 56 нь хүнд гэмтэл авч, 16 хүүхэд амь насаа алджээ.

Осолд өртсөн хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ гэмтэж бэртсэн байна. Үүний гол шалтгаан нь хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой гэж "Глобал шейпэрс Улаанбаатар" нийгэмлгийн зохицуулагч н.Маралмаа ярьж байна.

Гадаад улсад оршин суудаг монгол иргэдийг оролцуулан хамгаалах суудлыг хандиваар цуглуулж, улмаар санхүүгийн боломж багатай гэр бүлүүдэд хандивлах юм байна.

Хуваалцах