Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амины орон сууц барих зөвшөөрлөө цахим хэлбэрээр авна

Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал ярьж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амины орон сууц барих зөвшөөрлөө цахим хэлбэрээр авна
Амины орон сууц барих зөвшөөрлөө цахим хэлбэрээр авна. Зураг: МҮОНРТ

Амины орон сууц барих зөвшөөрлийг заавал нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас авах шаардлагагүй болно. Амины орон сууц барих боломжтой, дахин төлөвлөлтөд ороогүй гэр хорооллын зарим байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийхээр болсноо албанынхан хэлж байна. Ингэснээр амины орон сууц барих боломжтой газруудыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зааж өгөх юм. Түүнчлэн иргэд хашаандаа амины орон сууц барихын тулд тус газраас зөвшөөрөл авдаг байсан бол удахгүй ТҮЦ машинаас аль эсвэл цахим хэлбэрээр авдаг болно.

Энэ талаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Даланжаргал ярьж байна.

Хуваалцах