Амины орон сууцны хорооллын газрыг олгож эхэллээ
Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд байгуулах амины орон сууцны хорооллын газрыг сонирхсон иргэдэд энэ сарын 25-ны өдрөөс газар олгож эхэлсэн байна.
Мэдээллийн алба

Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд байгуулах амины орон сууцны хорооллын газрыг сонирхсон иргэдэд энэ сарын 25-ны өдрөөс газар олгож эхэлсэн байна.
Газар эзэмшүүлэх үйл ажиллагааг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын шийдвэрээр байгуулагдсан Төслийн нэгж холбогдох журам, дүрмийн дагуу зохион байгуулж буй аж.
Сонирхсон иргэд тогтоосон газрын үнийг тушаасан дарааллаар газрынхаа байршлыг сонгож байна. Газар олгохдоо иргэдэд тавьж байгаа гол шаардлага нь хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх, өөрийн сууцаа зураг төсөвт заасан загвар, хэмжээгээр нь барьж 2019 онд багтаан ашиглалтад оруулах юм байна. Сонирхсон иргэд тогтоосон газрын үнийг тушаасан дарааллаар газрынхаа байршлыг сонгох боломжтой ажээ.
Иргэн өөрийн амины орон сууцыг барих, төвлөрсөн инженерийн шугам сүлжээний анхны худаг хүртэл холбох, явган хайс барих зардлыг хариуцна. Нэг иргэнд амины орон сууцны нэг газрыг эзэмшүүлэх ба газрын зориулалтыг өөрчлөх, эрх шилжүүлэхийг хориглоно.
Эзэмшүүлэх эдэлбэр газрын хэмжээ, үнэ
Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд эзэмшүүлэх амины орон сууцны эдэлбэр газрын хэмжээ зураг төсөлд тусгагдсаны дагуу дараах хэмжээ, үнэтэй байна. Үүнд:
№ Тодорхойлолт Давхрын тоо Сууцны талбай Гараж талбай Нийт талбай Тоо ширхэг Үнэ /сая.төг/ Эдэлбэр газар 1 Таун хаус 2 100.0 м.кв 16.6 м.кв 116.6 м.кв 68ш 9.5 260.0 м.кв 2 “А” амины сууц 2 128.5 м.кв 18.5 м.кв 147.0 м.кв 32ш 14.5 675.5 м.кв 3 “B” амины сууц 1 63.8 м.кв 18.5 м.кв 82.3 м.кв 41ш 9.5 450 м.кв 4 “C” амины сууц 1 101.8 м.кв 18.5 м.кв 120.3 м.кв 21ш 9.5 484 м.кв 5 “D” амины сууц 1 71.6 м.кв 16.6 м.кв 88.2 м.кв 20ш 9.5 484 м.кв


















