"Амины орон сууцны шийдэл-Барилгын материалын үйлдвэрлэл" үзэсгэлэн зохион байгууллаа
Булган аймгийн Засаг даргын “Шинэ Булган” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ бүхий амины орон сууцны загвар, барилгын материал үйлдвэрлэлийн болон орчны тохижилтын талаар иргэдэд ойлголт өгөх, барилгын материалын худалдаа зохион байгуул
Мэдээллийн алба

Булган аймгийн Засаг даргын “Шинэ Булган” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ бүхий амины орон сууцны загвар, барилгын материал үйлдвэрлэлийн болон орчны тохижилтын талаар иргэдэд ойлголт өгөх, барилгын материалын худалдаа зохион байгуулах зорилгоор Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Булган аймгийн барилгын материал үйлдвэрлэгч, худалдаалагч, барилга угсралт, зураг геодези, инженерийн салбарын 70 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсон "Амины орон сууцны шийдэл-Барилгын материалын үйлдвэрлэл” үзэсгэлэнг аймгуудаас анх удаа Булган хотод зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд бүх сумын удирдлага, хөгжлийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.


















