Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар судалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг Дундговь аймгийн иргэдтэй шинэ хэлбэрээр уулзалт хийлээ. Тодруулбал, орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлгээр Засгийн газрын зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа ажил амжилтыг иргэдэд танилцуулж, утсаар иргэдийн саналыг сонсч, асуултад хариулсан уулзалт хоёр цаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар судалж байна
Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар судалж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг Дундговь аймгийн иргэдтэй шинэ хэлбэрээр уулзалт хийлээ. Тодруулбал, орон нутгийн телевизийн шууд нэвтрүүлгээр Засгийн газрын зорилго зорилт, хэрэгжүүлж байгаа ажил амжилтыг иргэдэд танилцуулж, утсаар иргэдийн саналыг сонсч, асуултад хариулсан уулзалт хоёр цаг гаруй үргэлжилжээ. Иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг хэзээ нэмэгдэх, Эрдэнэс тавантолгойн хувьцааны ашиг иргэдэд ногдох эсэх, орон сууцны 8 хувийн зээлд амины орон сууцыг хамруулах эсэх зэрэг нийгмийн асуудлаар түлхүү сонирхсон байна. Харин сайд “Цалин тэтгэврийг 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ, хувьцааны ногдол ашиг ярихаас өмнө нүүрсээ борлуулж орлого олох, үүний тулд дэд бүтцээ сайжруулах шаардлага бий, амины орон сууцыг 8 хувийн хүүтэй зээлд хамруулж болох эсэх талаар судалгаа хийж байна” гэв.

Түлхүүр үг:Ерөнхий сайд Н.Алтанхуяг замын ажилтай танилцлаа
Хуваалцах