AMJILT.COM сайтыг хаасан нь хууль бус үйлдэл гэлээ
Өнөөдөр Монголын Сайтын Холбоо, AMJILT.COM сайт хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан "AMJILT.COM сайтыг хаасан нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй үйлдэл" гэдгийг онцлов.
Мэдээллийн алба

Тодруулбал, "AMJILT.COM сайт нь ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй байхад Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны мэргэжилтэн Алтай гэгч эмэгтэй “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын дөрөв буюу Контентын агуулгад тавигдах шаардлагыг зөрчсөн хэмээн утсаар ярьж сүрдүүлэн тус сайтыг хаажээ.
Энэ үйлдлээрээ Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”-ын 9 буюу хяналт, 10 буюу гомдол маргаан шийдвэрлэх, 11 буюу хариуцлага гэсэн хэсгүүдийг ноцтойгоор зөрчсөн байна" хэмээн Монголын Сайтын Холбооноос үзэж байгаагаа мэдэгдлээ.