Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Amjilt.com сайтын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ

Amjilt.com сайтыг энэ сарын 4-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хааснаас хойш 21 хонож байгаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Amjilt.com сайтын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ
Amjilt.com сайтын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийллээ. Зураг: МҮОНРТ

Amjilt.com сайтыг энэ сарын 4-ны өдөр тодорхой шалтгаангүйгээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос хааснаас хойш 21 хонож байгаа.

Төрийн алба хашиж байгаа хүн эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа хэмээн үзсэн Amjilt.com сайтын хамт олон Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийллээ. Тэд “Б.Балгансүрэн даргаа Хуулиа биелүүлж бидэнд шудрага ёсыг өгөөч” гэсэн утга бүхий уриа лоозонг барьжээ. Сайтын ажилчид Amjilt.com-ын үйл ажиллагаа хэвийн явагдах хүртэл өглөө бүр Харилцаа холбооны зохицуулах хорооны үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэх аж.

Хуваалцах