Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амжилт гаргасан багш нарыг мөнгөн шагналаар урамшуулдаг тогтолцоо хэрэгжиж эхэллээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгөгчдийн Хурлын 2016 оны 23 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амжилт гаргасан багш нарыг мөнгөн шагналаар урамшуулдаг тогтолцоо хэрэгжиж эхэллээ
Амжилт гаргасан багш нарыг мөнгөн шагналаар урамшуулдаг тогтолцоо хэрэгжиж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Аймгийн иргэдийн Төлөөлөгөгчдийн Хурлын 2016 оны 23 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталсан. Энэхүү журамд амжилт гаргасан багш нарыг 5 хүртэлх сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар тусгагдсан юм. Тэгвэл Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын сургалтын чанар, хүртээмжийг дүгнэж, урамшуулах энэхүү тогтолцоог энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.

Уг журмын зорилго нь багш нарын мэдлэг, чадвар, туршлага, өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд бүрийн мэдлэг чадварын ахиц, амжилтыг тооцох, тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглүүлэх, багшийн нэр хүнд, үнэлэмж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багшлах арга зүй, технологийг сайжруулах замаар сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Дээрх журмын шалгуур үзүүлэлтийг 15 багш хангасан бөгөөд Монголын багш нарын 50 дахь өдрийн баяраар тус бүр 2.0 сая төгрөгийн урамшууллаар шагнагдав.

Хуваалцах