Амжилт гаргасан сурагчдад баяр хүргэлээ
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хилийн чинадад болсон эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцоод ирсэн Сонгинохайрхан дүүргийн сурагчдыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хилийн чинадад болсон эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцоод ирсэн Сонгинохайрхан дүүргийн сурагчдыг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Оросын Холбооны Улсын Буриад улсын Боловсролын сайд Жалсанов Байр Баторовичийн урилгаар Улаан-Үд хотноо зохион байгуулагдсан “Гермесийн замд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 106, 122, "Ирээдүй" цогцолборын 1, 2 дугаар ахлах сургуулийн зургаан сурагч, хоёр багштай оролцоод ирсэн байна.
Тэдгээр сурагчдын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох зардлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар шийдвэрлэсэн юм. Бага хуралд "Ирээдүй" цогцолбор хоёрдугаар ахлах сургуулийн 11л ангийн сурагч Бат-Энхийн Шижир-Эрдэнэ тэргүүн байр эзэлсэн бол "Ирээдүй" цогцолбор нэгдүгээр ахлах сургуулийн 11в ангийн сурагч Даваажавын Сондор хүрэл медальтай эх орондоо иржээ.


















