Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амьжиргааны түвшин доогуур өрх БГД-т хамгийн бага байна

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” 01 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоосон. Үзүүлэлтийн дагуу амьжиргааны түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүрийн хүн амд тооцон гаргахад Баянгол дү

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьжиргааны түвшин доогуур өрх БГД-т хамгийн бага байна
Амьжиргааны түвшин доогуур өрх БГД-т хамгийн бага байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” 01 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 дүүргийн “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоосон. Үзүүлэлтийн дагуу амьжиргааны түвшин доогуур өрхийн эзлэх хувийг дүүрэг тус бүрийн хүн амд тооцон гаргахад Баянгол дүүрэг 3,55 хувь, Хан-Уул дүүрэг 5,8 хувь, Сүхбаатар дүүрэг 7,08 хувь, Чингэлтэй дүүрэг 7,88 хувь буюу хэвийн үзүүлэлттэй гарчээ. Харин Сонгинохайрхан дүүрэг 11,29 хувь, Багахангай дүүрэг 11,68 хувьтай гарсан нь дунд, хамгийн тааруу үзүүлэлт буюу хамгийн их амьжиргааны түвшин доогуур өрхтэй дүүргээр Баянзүрх дүүрэг 14,02 хувь, Багануур дүүрэг 23,5 хувь, Налайх дүүрэг 41,37 хувьтай байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах