Амны хаалт оёж, нөөц бүрдүүлнэ
иргэд хувиараа даавуун амны хаалт оёж, зах, худалдааны төвүүдээр борлуулж эхэлжээ.
Мэдээллийн алба

Шинэ төрлийн коронавирусний халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх, улсын хэмжээнд амны хаалтын хомсдол үүссэнтэй холбогдуулан нөөц бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд, нөхөрлөл, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, стандартын шаардлага хангасан даавуун амны хаалт оёулахаар болжээ.
Ийн долоо хоногийн хугацаанд нийт 8335 амны хаалт оёулах гэрээ байгуулсан байна.
Өчигдөр мэдээлснээр Дорноговь аймгийн Сайншанд сумын эмийн сангуудад нийт 2385, Замын-Үүд сумын эмийн сангуудад нийт 3704 ширхэг амны хаалтын нөөц байгаа аж. Мөн Дорноговьд иргэд хувиараа даавуун амны хаалт оёж, зах, худалдааны төвүүдээр борлуулж эхэлжээ.


















