Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амны хаалт тогтмол зүүж, анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэн бүр амны хаалт байнга зүүж, анхаарал сулруулахгүй байхыг ЭМЯ болон мэргэжилтнүүд анхааруулдаг.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амны хаалт тогтмол зүүж, анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна
Амны хаалт тогтмол зүүж, анхаарлаа сулруулахгүй байхыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Монголын радиогийн “Хурд” агентлаг энэ 7 хоногт өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх цаг үеийн нөхцөл байдлын талаар онцлон сурвалжилж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед иргэн бүр амны хаалт байнга зүүж, анхаарал сулруулахгүй байхыг ЭМЯ болон мэргэжилтнүүд анхааруулдаг. Гэхдээ иргэд амны хаалт зүүх нь багасаж байна.

Энгийн жишээ татахад, нийтийн тээврийн зогсоолд унаа хүлээж байгаа иргэдийн дунд амны хаалтгүй хүн цөөнгүй байна. Тэдний дийлэнх нь залуус. Хэдийгээр манай улс дотоодод коронавирусний халдвар тархаагүй ч амны хаалт зүүхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна.

Mongolian National Radio · Амны хаалт зүүхгүй байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна

Иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүж байна. Харин хүнсний дэлгүүр, цайны газруудад үйлчлүүлэхдээ зүүхгүй байгааг үйлчилгээний газрын ажилчид хэллээ.

Mongolian National Radio · Иргэд төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт тогтмол зүүж байна

Хичээл сургууль эхлэх дөхсөн энэ өдрүүдэд томоохон зах худалдааны төвүүдийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, үйлчилгээний ачаалал ихсэж байна. Худалдаа, үйлчилгээний газрууд иргэдийг амны хаалт зүүхийг шаардах үүрэгтэй. Харин эдгээр газрууд үүргээ биелүүлж байгаа эсэхэд Мэргэжлийн байгууллагууд ямар хяналт тавьж байгааг тодрууллаа.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдын яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Худалдаа, үйлчилгээний газрууд иргэдийг амны хаалт зүүхийг шаардах үүрэгтэй

Иргэн бүр амны хаалт зүүдэг болсноос хойш амьсгалын замын өвчлөл буурсныг эрүүл мэндийн салбарынхан мэдээлсэн. Коронавирусний халдвар улирлын томуутай зэрэгцэн орж ирэх өндөр эрсдэлтэйг ч мөн анхааруулсаар байна. Тиймээс амны хаалт зүүж, халдварт өвчнөөс сэргийлэх нь иргэн бүрийн үүрэг хариуцлага юм.

Хуваалцах