Амны хаалт зүүхийг зөвлөж байна
Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмгэг судлалын төвийн ачаалал ихэсчээ.
Мэдээллийн алба

Хүйтний эрч чангарсан энэ өдрүүдэд улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмгэг судлалын төвийн ачаалал ихэсчээ.
Агаарын бохирдол ихтэй үед иргэд биеийн дархлаа сайжруулах бэлдмэл болон чанартай хоол хүнс хэрэглэж, өглөө оройд амны хаалт зүүхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Тодруулбал, хатгаа тусч хүндрэх тохиолдол нэмэгдсэн бөгөөд энэ нь агаарын бохирдолтой холбоотой гэдгийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушигны эмгэг судлалын төвийн их эмч З.Одончимэг хэлсэн юм.


















