Амны хаалт зөв зүүх дараалал
Хэрэглэсэн амны хаалтыг хаяхдаа 2 талын резинийг чихнээсээ мултлан тайлж гаднах хэсэгт хүрэлгүйгээр нугалж хогийн саванд хийнэ.
Мэдээллийн алба

Амны хаалтаа зүүхээс өмнө гараа угаана.
-Маскны хатуулгыг хамарны уг хэсэгт тааруулна.
-Маск нь таны хамар, амыг бүрэн тагласан, ямар нэг зай завсаргүй байна.
-Маск зөв зүүсний дараа гадна хэсэгт хүрч болохгүй. Хүрсэн тохиолдол бүрийн дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
-Хэрэглэсэн амны хаалтыг хаяхдаа 2 талын резинийг чихнээсээ мултлан тайлж гаднах хэсэгт хүрэлгүйгээр нугалж хогийн саванд хийнэ. Боломжтой бол гялгар уутанд хийж хогийн саванд хийнэ.
-Гараа угаана.



















