Амны хаалтны тууралт буюу маскнегээс хэрхэн сэргийлэх вэ
Амны хаалтаас үүдэлтэй батга, тууралт ихэнх хүний гоо сайхан, сэтгэл зүй, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлээд буй билээ.
Мэдээллийн алба

Маскне гэж юу вэ
Амны хаалтаас үүдэлтэй батга, тууралт ихэнх хүний гоо сайхан, сэтгэл зүй, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Агаарын солилцоогүй орчинд удаан хугацаанд байх тууралт бий болох гол хүчин зүйл болдгийг Нью-Йоркийн гоо сайханч, арьсны мэргэжилтэн София Павитт тайлбарласан байна. Түүнчлэн олон улсын хэмжээнд энэ төрлийн тууралтыг "маскне" гэж нэрлэдэг болжээ.
Маскне яагаад үүсдэг вэ
Мөн эрүү, хацар, хамар хэсгийн арьс маш эмзэг байдаг тул амархан цочирддог
Амны хаалт зүүсэн үед агаарын солилцоо маш бага байдаг
Амны хаалт зүүсэн үед агаарын солилцоо бага байдаг тул хөлс ууршихгүйн улмаас сэвх, нөсөө толбо, нүхжилт үүсдэг
Арьсны гадаргуу дээр гадны биет үрэлт үүссэнээс болж арьс цочирч, үрэвсдэг
Хэрэв тослог арьстай бол улам тослогжиж, нүхжилт үүсэж, батга гардаг бол хуурай арьстай хүний хамар, хацар, эрүү орчимд тууралт үүсдэг.
Хэрхэн сэргийлэх вэ
Зөв маск сонгож зүүх нь чухал. Эрдэмтэд амны хаалтны нүүрний арьсанд үзүүлж буй нөлөөг судалжээ. Судалгаагаар мэс заслын зориулалттай маск зүүсэн үед тууралт үүсэх нь түгээмэл болох нь тогтоогдсон байна.
Мэс заслын маскууд ихэвчлэн 3-4 давхар материалаас бүтдэг төдийгүй дотроо дахиад хоёр давхар шүүлтүүрийн цаас агуулдаг учир агаар нэвтрүүлэхгүй битүүмжилдэг аж.
Маскыг зөв хэрэглэх хэрэгтэй. Нэг маскыг хоёроос илүү цагийн турш зүүж болохгүй бөгөөд олон удаа хэрэглэгддэг маск бол тогтмол угааж цэвэрлэх шаардлагатай юм.
Арьсаа зөөлөн цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэх хэрэгтэй.
Скраб, шавар маск эсвэл зэрэг арьсанд хүчтэй нөлөө үзүүлдэг гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай.
Өтгөн биш шингэн бүтэцтэй хөнгөн тос хэрэглэх хэрэгтэй.
Нүүрээ будахаас аль болох зайлсхийгээрэй.
Үнэртүүлэгчтэй бүтээгдэхүүнээс татгалзах нь чухал юм.


















