Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд 50 хүн гэмтжээ

Өчигдөр буюу энэ сарын 15-ны байдлаар Нийслэлийн мэдээ, мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийтдээ 8483 хандалт ирж бүртгэгджээ. Үүнд 101,105-дугаарт-588, 102дугаарт-3972, 103дугаарт-3608 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн зөрчлийн-286, түргэн тусламжийн-682, гал түймэр г

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд 50 хүн гэмтжээ
Амралтын өдрүүдэд 50 хүн гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 15-ны байдлаар Нийслэлийн мэдээ, мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд, аж ахуй нэгжээс нийтдээ 8483 хандалт ирж бүртгэгджээ. Үүнд 101,105-дугаарт-588, 102дугаарт-3972, 103дугаарт-3608 дуудлага ирсэн байна. Үүнээс зам тээврийн зөрчлийн-286, түргэн тусламжийн-682, гал түймэр гамшгаас хамгаалхын-9, гэмт хэргийн шинжтэй зөрчлийн-35 дуудлага иржээ.

Түүнчлэн 9-р сарын 13-наас 16-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 4209 дуудлага, мэдээлэл шалгагдаж, гэмт хэргийн шинжтэй 130 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж, 103 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан 5, хулгайлах 36, булаах 2, дээрэмдэх 4, танхайрах 23, зам тээврийн хэрэг 36, осол 71 гарч 50 хүн гэмтсэн байна.

Түлхүүр үг:Амралтын өдрүүдэд 50 хүн гэмтжээ
Хуваалцах