Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд ажиллах PCR шинжилгээний цэгүүд

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд ажиллах PCR шинжилгээний цэгүүд
Амралтын өдрүүдэд ажиллах PCR шинжилгээний цэгүүд. Зураг: МҮОНРТ

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана.

Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлэн шинжилгээнд хамрагдана.

Бямба гараг буюу тавдугаар сарын 1-нд:

  1. Баянгол дүүргийн 13 дугаар сургууль

  2. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургууль

  3. Сонгинохайрхан дүүргийн Таваншарын Номин агуулахын гадна талбай

Ням гараг буюу тавдугаар сарын 2-нд:

  1. Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль

  2. Баянзүрх дүүргийн “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай

  3. Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбайд явуулын баг ажиллахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой комисс

Хуваалцах