Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтыг 3014 жолооч зөрчжээ

2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтыг 3014 жолооч зөрчжээ
Амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтын түр зохицуулалтыг 3014 жолооч зөрчжээ. Зураг: МҮОНРТ

2015 оны нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст нийт 380 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 323 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 14 гарч, нэг хүн нас барж, 16 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 146 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай”А\74 дугаар захирамжийн хүрээнд сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн сүүлийн оронгийн тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсны дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд өглөөний 10:00 цагаас оройн 20.00 цагийн хооронд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хяналт тавьж ажиллалаа.

Энэ хугацаанд хязгаарлалттай бүсэд, хязгаарласан дугаартай тээврийн хэрэгслээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 3014 жолоочийн зөрчлийг илрүүлж, торгуулийн арга хэмжээ авчээ гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Хуваалцах