Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орох төлөвтэй байна
Тиймээс иргэд амралт, аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол буух, ялангуяа хүүхдүүдээ гол усанд оруулахгүй байх, насанд хүрсэн иргэд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг албаныхан анхааруулж байна.
Мэдээллийн алба

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Ес хоног үргэлжлэх амралтын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджийг давах төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.