Амралтын өдрүүдэд хулгай, танхайн хэрэг ихээр гарчээ
Нийслэлийн мэдээ мэдээллийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 10-нд 10303 дуудлага ирсэн байна. Үүнд: 101,105 дуудлагын дугаарт-495, 102 дуудлагын дугаарт-5206, 103 дуудлагын дугаарт-3931 дуудлага ирснээс гэмт хэргийн 1633, түргэн тусламжийн 740, гал түймэр, аврах ажиллагааны 11 дуудлага бүртгэгджээ
Мэдээллийн алба

Нийслэлийн мэдээ мэдээллийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 10-нд 10303 дуудлага ирсэн байна. Үүнд: 101,105 дуудлагын дугаарт-495, 102 дуудлагын дугаарт-5206, 103 дуудлагын дугаарт-3931 дуудлага ирснээс гэмт хэргийн 1633, түргэн тусламжийн 740, гал түймэр, аврах ажиллагааны 11 дуудлага бүртгэгджээ.
Мөн энэ сарын 11-ний өдөр 7591 дуудлага бүртгэгдсэн бөгөөд шуурхай удирдлагын 101, 105 дугаарт -388, 102 дуудлагын дугаарт-3755, 103 дуудлагын дугаарт-3123 дуудлага иржээ.
Энэ өдөр гэмт хэргийн 1431, зам тээврийн зөрчлийн 265 дуудлага ирсэн бол гал түймэр, аврах ажиллагааны 5 дуудлага ирсэн байна. Харин хулгай, танхайн гэмт хэрэг 10-ны өдрийн байдлаар 47 бүртгэгдсэн бол 11-ний өдөр 30 бүртгэгдсэн хэмээн Мэдээ мэдээллийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















