Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэл согтуу жолоодсон 378 жолоочийг илрүүлжээ

хяналт шалгалтаас гадуур хэчнээн жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож иргэдийн аюулгүй амьдралд занал хийж байгааг тааж хэлэхэд хэцүү.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэл согтуу жолоодсон 378 жолоочийг илрүүлжээ
Амралтын өдрүүдэд тээврийн хэрэгсэл согтуу жолоодсон 378 жолоочийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дүүргүүд дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид хамтран нийслэлд тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа зөрчил, автомашины хулгай болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж байгаа зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн хяналт шалгалтыг явуулж байна.

Тухайлбал, зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлсний 304 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж, бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулжээ.

Түүнчлэн хяналт шалгалтаас гадуур хэчнээн жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож иргэдийн аюулгүй амьдралд заналхийлж байгааг тааж хэлэхэд хэцүү.

Ташрамд дуулгахад, Энэ оны эхний 10 сарын байдлаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа бол 29040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцоод байна.

Иймд иргэд, жолооч нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бусдыг согтуугаар жолоо бариулахгүй байх, эргэн тойронд тань энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байвал 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.

Хуваалцах