Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 5 иргэн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн нас барсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ
Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 18 иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 4, 5-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 709 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 492 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 5 иргэн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн нас барсан байна.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 104, орон нутагт 53, нийт 157 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч зорчигч нарыг орон нутгийн замд зорчихдоо хамгаалах бүс зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хуваалцах