Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрөөр унадаг дугуйгаар тогтмол аялна

Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч есөн байгууллага хамтран өнгөрсөн онд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн. Энэ онд нийслэлийн хоёр дүүрэгт унадаг дугуйн зам тавигдахаар болсон билээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн унадаг дугуйн замыг барьж хувь нэмрээ о

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрөөр унадаг дугуйгаар тогтмол аялна
Амралтын өдрөөр унадаг дугуйгаар тогтмол аялна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо болон унадаг дугуйг дэмжигч есөн байгууллага хамтран өнгөрсөн онд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан эхлүүлсэн. Энэ онд нийслэлийн хоёр дүүрэгт унадаг дугуйн зам тавигдахаар болсон билээ. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн унадаг дугуйн замыг барьж хувь нэмрээ оруулж байгаад залуус талархалтай байгаа юм. Хотын төвөөр алхахад унадаг дугуйтай залуус энд тэндгүй л харагддаг болж үнэхээр залуучууд спиртыг биш спортыг сонгож, дөрвөн дугуйтыг биш хоёр дугуйтыг сонгодог болжээ. Тэгвэл тун удахгүй унадаг дугуйн аялал нээлтээ хийх гэж байна.

Ирэх амралтын өдөр буюу 4-р сарын 19-ны 10 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Унадаг дугуйтай тогтмол аялал”-ын нээлт болох бөгөөд МЗХ-ны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн санаачилгаар Монголын Залуучуудын Аялал Жуулчлалын Корпораци, Залуу Дугуйчин Клуб, Каннондэйл дугуйн дэлгүүр, Аттила дугуйн дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтарчээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар нийт 12.2 км замаар зургаан цаг аялах юм байна.

Унадаг дугуйтай Улаанбаатар төслийн хүрээнд унадаг дугуйг иргэдийн хэрэглээ болгох, чөлөөт цагаа зөв боловсон, спортлог өнгөрүүлэх боломжийг аялал жуулчлалын үйлчилгээгээр олгох зорилготой бөгөөд аяллыг бямба, ням гарагуудад тогтмол зохион байгуулахаар болжээ. Аялалд хамрагдах хүмүүсийг урамшуулал үзүүлэх боломжоор нь захиалгат аялал, тогтмол аялал гэсэн хоёр төрлөөр явагдах бөгөөд 15.000 төгрөгийн аялалд /Аяллын дугуй, Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, 1 өдрийн аяллын даатгал/, дугуйгүй бол 5.000 төгрөгийн аялалд /Хээрийн цай, Хөгжөөнт тоглоом, Өглөөний дасгал, 1 өдрийн аяллын даатгал/ юм байна.

Хуваалцах