Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдөр буухиа автобус иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдөр буухиа автобус иргэдэд үйлчилнэ
Амралтын өдөр буухиа автобус иргэдэд үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулж эхэлсэн.

Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1, 7, 8-ны амралтын өдөр буухиа автобус явсан бөгөөд хоёрдугаар сарын 14, 15-ны амралтын өдөр Дэнжийн 1000 руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн Нарантуул худалдааны төв рүү 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явах бол 11, 12, 13, 15, 17 цагт Нарантуул захаас автобус явна.

Хуваалцах