Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Амралтын өдөр гал түймрийн 50 дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 50 дуудлага бүртгэгдлээ.

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдөр гал түймрийн 50 дуудлага бүртгэгджээ
Амралтын өдөр гал түймрийн 50 дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрөв, гал түймрийн 50 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 67 иргэний аюулгүй байдлыг ханган, 1 тэрбум 644 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Хүйтний эрч нэмэгдэж, галлагаа ихэсч байгаатай холбоотойгоор гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг НОБГ зөвлөж байна.

Хуваалцах