Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдөр нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас баржээ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 10-аас 11-нд буюу өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1219 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдөр нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас баржээ
Амралтын өдөр нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 10-аас 11-нд буюу өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1219 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

Мөн нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг нэг, золгүй байдлаар нас барсан гурван хүн, дээрэмдэх гэмт хэрэг нэг, булаах гэмт хэрэг хоёр, хулгайлах гэмт хэрэг 12, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг гурав, танхайрах гэмт хэрэг гурав, зам тээврийн хэрэг 15, осол 13 гарч 19 хүн гэмтсэн байна.

Хуваалцах