Амралтын өдөр золгүй байдлаар долоон хүн нас баржээ
Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 24-25-ны амралтын өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1370 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр наймдугаар сарын 24-25-ны амралтын өдөр цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1370 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 41 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд золгүй байдлаар нас барсан долоон хүн, булаах нэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 11, танхайрах гэмт хэрэг тав, зам тээврийн хэрэг 20, осол 10 гарч 23 хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.


















