Амралтын өдөр золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ
Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн амралтын өдөр буюу наймдугаар сарын 17-18-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1543 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Мэдээллийн алба

Үүнээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна. Түүнчлэн нийслэлд хүнийг санаатай алах нэг гэмт хэрэг, золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, хүчиндэх нэг гэмт хэрэг, хулгайлах 12 гэмт хэрэг, танхайрах гэмт хэрэг зургаа, бусдын биед гэмтэл учруулах хоёр гэмт хэрэг, зам тээврийн хэрэг 12, осол 31 гарч 13 хүн гэмтсэн байна.