Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Амралтын өдөр золгүй байдлаар гурван хүн нас баржээ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн ням гарагт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1325 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдөр золгүй байдлаар гурван хүн нас баржээ
Амралтын өдөр золгүй байдлаар гурван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Цагдаагийн газрын мэдээлснээр өнгөрсөн ням гарагт цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1325 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 23 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.

Түүнчлэн энэ хугацаанд нийслэлд золгүй байдлаар гурван хүн нас барсан бол хулгайлах зургаан гэмт хэрэг, танхайрах 11 гэмт хэрэг, зам тээврийн хэрэг ес, осол 14 гарч, есөн хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Хуваалцах