Амьсгалах агаараа тамхинд бүү алд...
ДЭМБ-ын мэдээлснээр тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна.
Мэдээллийн алба

ДЭМБ-ын мэдээлснээр тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна. НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхий нийтийн тамхины одоогийн чиг хандлага цаашид үргэлжилсээр байвал чимээгүй үхэл буюу тамхины улмаас энэ зуунд нэг тэрбум гаруй хүн нас барна гэсэн судалгаа байдаг аж.
Сонирхуулахад, 30-35 насандаа тамхиа хаясан хүмүүс хэзээ ч тамхи татаж байгаагүй хүмүүстэй адилхан насладаг гэдгийг эрдэмтэд баталжээ.

Та бүхэнд тамхинаас гарах 6 аргыг хүргэе.
1 Зарлах – Би тамхи татахгүй байхаар шийдсэн гэдгээ найз нөхөд болон өөртөө хэл.
2 Зайлсхийх – 10 минут хүлээ. Ихэнх хүсэл 3-5 минут л үргэлжилнэ.
3 Зөв амьсгал- Хоёроос гурван удаа гүн амьсгал авахад л тайвширна.
4 Зөвхөн шингэн уу-Нэг юм уу, хоёр аяга шингэнийг аажмаар шимж уу.
5 Завгүй байх -Явган яв, хэн нэгэнтэй ярь, дуртай зүйлээ хий.
6 Зоригжуул - Өөрийгөө зоригжуулж, би чадна гэж хичээгээрэй.


















