Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амьтанд хазуулсан иргэдийн мэдээллийг цуглуулж байна

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амьтанд хазуулсан иргэдийн мэдээллийг цуглуулж байна
Амьтанд хазуулсан иргэдийн мэдээллийг цуглуулж байна. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд энэ сард төрөл зүйл нь тодорхойгүй шавжинд хатгуулсан гэх өгүүлэмжтэй дөрвөн хүн эмнэлэгт хандсанаас нэг нь нас барсан байна. Уг үйл явдалтай холбогдуулан ЭМСЯ болон мэргэжлийн байгууллагаас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:

21 аймгийн ЭМГ-ын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулж, амьтанд хазуулж эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүний мэдээллийг цуглуулж, тандалт судалгааг идэвхжүүлж байна.

Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хар хорхойд хазуулсны улмаас хүн нас барсан тухай мэдээлж байгаа нь албан бус мэдээлэл бөгөөд хазсан амьтныг илрүүлж, төрөл зүйлийг тогтоохоор ажиллаж байна.

Голомтод мэргэжлийн байгууллагаас идэвхтэй тандалт судалгааг хийх, эмнэлзүйн тандалт хийх, асуумж судалгаа авах, мэдээлэл сурталчилгаа хийхээр баг томилогдон ажиллах гэж байна.

Хуваалцах