Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН-аас томилогдсон гишүүд нам, эвслүүдтэй уулзаж Засгийн газар хамтарч байгуулах талаар ярилцаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн доло хоногт УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтарч ажиллах саналыг албан бичгээр хүргүүлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН-аас томилогдсон гишүүд нам, эвслүүдтэй уулзаж Засгийн газар хамтарч байгуулах талаар ярилцаж байна
АН-аас томилогдсон гишүүд нам, эвслүүдтэй уулзаж Засгийн газар хамтарч байгуулах талаар ярилцаж байна. Зураг: МҮОНРТ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн доло хоногт УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтарч ажиллах саналыг албан бичгээр хүргүүлсэн. Уг Засгийн газрыг УИХ-д суудалтай бусад нам эвсэлтэй зөвшилцөж байж байгуулах ажлыг эрчимжүүлэхээр өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсэг нийт зургаан гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар нь М.Батчимэг гишүүнийг томилжээ. Ажлын хэсгийн гишүүд өнөөдрөөс эхлэн дээрх асуудлаар нам, эвслүүдтэй анхны уулзалтаа хийж байгаа юм.

Засгийн газрын тэргүүний уг саналыг МАН зөвхөн бүлгээр хэлэлцэж болохгүй хэмээгээд намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлаас эцсийн шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн Засгийн газарт хамтарч ажиллах асуудлыг судлахаар Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан юм.

Хуваалцах