Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН болон МАН-ын зөвшилцөл үргэлжилж байгаа

Ц.Мөнхтөр “АТГ болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар дараагийн хүнийг томилох нь хууль эрх зүйн хүрээнд нээлттэй. Тийм учраас хууль зөрчсөн асуудал байхгүй” гэв.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН болон МАН-ын зөвшилцөл үргэлжилж байгаа
АН болон МАН-ын зөвшилцөл үргэлжилж байгаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдааны талаар Ерөнхий сайдын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийсэн. Тус томилгоог хууль зөрчсөн хэмээн үзэх гишүүд гарч ирсэн. Үүнд Ц.Мөнхтөр “АТГ болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тохиолдолд Засгийн газрын хуралдаанаар дараагийн хүнийг томилох нь хууль эрх зүйн хүрээнд нээлттэй. Тийм учраас хууль зөрчсөн асуудал байхгүй” гэв. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлаар МАН-тай зөвшилцөл үргэлжилж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Хуваалцах