Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН дэд сайд нараа сонголоо

Ийнхүү УИХ дахь намууд дэд сайд нарын нэрсээ тодруулсан тул одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дэд сайд нарын асуудлыг хэлэлцэх юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН дэд сайд нараа сонголоо
АН дэд сайд нараа сонголоо. Зураг: МҮОНРТ

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж дэд сайдад нэр дэвшигчдээ тодруулжээ. Ингэхдээ шинээр дэд сайд сонгоогүй бөгөөд хуучин хүмүүсээ улираан томилуулахаар болсон байна. Тухайлбал, Сангийн дэд сайдаар С.Пүрэв, Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөр, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Д.Байгальмаа, Зам тээврийн сайдаар Х.Ержан нарыг улираан томилуулах санал гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр тус Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар АН-ын бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн хэдий ч шийдвэр гаргаагүй байна.

Ийнхүү УИХ дахь намууд дэд сайд нарын нэрсээ тодруулсан тул одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, дэд сайд нарын асуудлыг хэлэлцэх юм.

Хуваалцах