Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

АН хуулийн төслүүдээ эргүүлэн татах уу

Хуралдаанд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож байгаа бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан хуулийн төслүүдээ эргүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АН хуулийн төслүүдээ эргүүлэн татах уу
АН хуулийн төслүүдээ эргүүлэн татах уу. Зураг: МҮОНРТ

УИХ дахь АН-ын бүлэг яг одоо хуралдаж байна. Хуралдаанд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож байгаа бөгөөд ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан хуулийн төслүүдээ эргүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Учир нь ээлжит бус чуулганы нээлтийг өнөө өглөө 09:00 цагт зарласан хэдий МАН-ын бүлгийн гишүүд заавал ээлжит бусаар чуулган хуралдуулж цөмийн хаягдалтай холбоотой асуудлыг яаран хэлэлцэх шаардлагагүй гэж уулганы ирцийг бүрдүүлээгүй. Түүнчлэн Төрийн ордны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл хуулийн төслүүдийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж жагссан.

Энэ мэт асуудалтай холбоотойгоор ийнхүү АН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд эх сурвалжуудын хэлж буйгаар нэгэнт хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдээ буцааж татахгүй бололтой.

Нэмж мэдээлэхэд, ээлжит бус чуулганаар:

  1. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

  2. Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  3. Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

  4. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

  5. Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Хуваалцах